Гэмт хэргийн гаралт 7 хувиар өсчээ

Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын мэдээлснээр энэ оны эхний найман сарын байдлаар тус аймагт гэмт хэргийн гаралт нэмэгджээ. Тодруулбал, энэ онд найман сарын байдлаар тус аймагт нийт 153 гэмт хэрэг бүртгэгдсэн ба энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 7 хувиар, өнгөрсөн 7 дугаар сарын үзүүлэлттэй харьцуулахад 12 -оор нэмэгдсэн байна. Энэ хугацаанд аймгийн Цагдаагийн газар иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 1007 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн гэмт хэргийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 10,0 хувь, залилах гэмт хэрэг 91,7 хувь, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 11,1 хувиар тус тус өссөн аж. Гэмт хэргийн улмаас 153 иргэн хохирч, 65 хүн гэмтсэн. Гэмт хэрэгт 125 хүн холбогдон шалгагдаж, гэмт хэргийн илрүүлэлт 53,9 хувьтай байгаа юм. Гэмт хэргийн илрүүлэлт 53,9 хувьтай байгаа ба энэ улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байна. Нийт гэмт хэргийн 32 хувийг согтуугаар, 7.2 хувийг эмэгтэй хүн оролцож, 10,5 хувийг бүлэглэн гүйцэтгэжээ. Мөн 3,3 хувийг гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 2,6 хувийг хүүхэд оролцон үйлдсэн байна. Аймгийн хэмжээнд 2021 оны 8 сарын байдлаар 10105 зөрчил шалгаж, Зөрчил гаргасан 9830 иргэнийг 348,9 сая төгрөгөөр торгосон байна. Энэ хугацаанд 102 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 172 хүн буюу 62,8 хувиар буурчээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     45    0