“Эх оронч худалдан авалт – Үндэсний үйлдвэрлэл – 2021” цахим үзэсгэлэн өнөөдөр Оюуны өмчийн асуудлаар хэлэлцэнэ

Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор “Эх оронч худалдан авалт – Үндэсний үйлдвэрлэл 2021” уламжлалт үзэсгэлэнг анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Уг үзэсгэлэнг ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Экспорт олон улсын худалдааны төв ТББ хамтран зохион байгуулж, үндэсний үйлдвэр эрхлэгчид нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагууд энэ онд худалдан авах бараа бүтээгдэхүүний мэдээллээр оролцох юм.

Үзэсгэлэн, семинар 30 хоног үргэлжлэх бөгөөд өнөөдөр Оюуны өмчийн асуудал болох “Шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай ойлголт”, “Зохиогчийн эрх” сэдвээр Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн шинжээч Б.Номиндарь мэдээлэл өгнө.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     57    0