ХӨВСГӨЛ АЙМАГ: Халдвар авсан иргэдийн дотор хоёр жирэмсэн бүсгүй байна

Халдвар авсан иргэдийн дотор жирэмсэн эмэгтэй 2,  15 хүртэлх насны 8,  16-65 насны  35,  65-аас дээш насны 1 хүн байна. Тэднээс 17 нь хөнгөн, 7 нь хүндэвтэр байгаа аж. 

Хөвсгөл аймагт өчигдөр ойрын болон дам хавьтлын иргэдээс 85 хүнд РСR шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар 180 иргэнд хийхэд 3 тохиолдол батлагдаж нийт коронавируст халдварын тохиолдол 44 болсон байна.

Халдвар авсан иргэдийн дотор жирэмсэн эмэгтэй 2,  15 хүртэлх насны 8,  16-65 насны  35,  65-аас дээш насны 1 хүн байна. Тэднээс 17 нь хөнгөн, 7 нь хүндэвтэр байгаа аж. 

Тус аймгийн хэмжээнд Цэцэрлэг, Мөрөн сум 1-р голомт, Сүрьеэгийн тасаг гэсэн 3 голомт байгаа юм. Хамгийн сүүлд Сүрьеэгийн тасгийн голомтыг судлаад эмнэлгийн байгууллагад халдвар дамжсан гэж үзсэн байна. Тодруулбал, Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт коронавирусний халдвар туссан иргэд эмчлүүлж байгаа бөгөөд энэ байранд мөн Сүрьеэгийн тасаг байрладаг ажээ.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     95    0