Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн хоёр давхарт ТУСГАЙ ЭМНЭЛЭГ байгуулж, ӨВЧТӨН ХҮЛЭЭН АВАХАД бэлэн боллоо

Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн тасгийн нийт эмч, эмнэлгийн ажилтнууддаа АОК-оос дархлаа дэмжих бүтээгдэхүүн хүргүүллээ. Ташрамд, 64 ортой тусгай эмнэлэг байгуулах нийт төсвийг аймгийн Засаг даргын нөөц сангаас бүрэн санхүүжүүлсэн байна.

Нөхцөл байдлаас хамааран 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр яаралтай бэлэн байдлыг хангах үүднээс Ковидын тусгай эмнэлэг байгуулах, эрүүл эмнэлгийн бүсийг нүүлгэн шилжүүллээ. Энэ удаа аймгийн Нэгдсэн эмнэлгийн хоёр давхарт байрлах Захиргаа, удирдлагын хэлтэс болон Амбулаторийн тасгийг Эрүүл мэндийн газрын байрлуу шилжүүлж, 64 ортой тусгай эмнэлэг байгуулан өвчтөн хүлээн авахад бэлэн болгоод байна.

Мөн энэ үеэр Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн тасгийн нийт эмч, эмнэлгийн ажилтнууддаа АОК-оос дархлаа дэмжих бүтээгдэхүүн хүргүүллээ. Ташрамд, 64 ортой тусгай эмнэлэг байгуулах нийт төсвийг аймгийн Засаг даргын нөөц сангаас бүрэн санхүүжүүлсэн байна.

03.31-ний байдлаар 126 ортой Халдвартын тасаг дахь 30 ор, 03.27-нд Хүүхдийн тасгийг чөлөөлж нэмэгдүүлсэн 32 ортой эмнэлэг дээр нэмээд 03.30-нд 64 ортой эмнэлгийг Нэгдсэн эмнэлгийн 3 давхарт амбулаторийн блокыг бүрэн чөлөөлж НЭ-ийн амбулаторийг ЭМГ руу, ЭМГ-ыг Эрүүл мэндийг дэмжих төв рүү нүүлгэлээ. Нүүлгэн шилжүүлэлт эхний 12 цагт хийгдэж, дараагийн 12 цагт тоноглоод бэлэн болгосон байна. 62 ор нь хүнд, хүндэвтэр өвчтөнүүдээ авч эмчлэхээр тоноглосон. Амбулаторийн хэсэгт дэлгэсэн нь хөнгөнийг тусгаарлан эмчлэх хэсэг. Ингэж ялгаж эмчлэх, тоног төхөөрөмжийн хүртээмжийг зохицуулах ажлууд хийгдэж байна.

ХӨСҮТ Хэвлэл мэдээлэл

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     93    0