Цар тахлын халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар утсаар ярьж, коронавируст халдварын эсрэг вакцины нийлүүлэлтийн асуудлаар ярилцсан тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны вэбсайтад Баасан гарагт мэдээлжээ.


“Цар тахлын халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал, ОХУ-д үйлдвэрлэсэн вакциныг Монгол Улсад нийлүүлэх асуудлаар талууд онцгой ач холбогдол өгч ярилцсан” хэмээн хэвлэлийн мэдээнд дурдсан байна.


ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд Монголын талын санаачилгаар хоёр улсын төрийн тэргүүн нар утсаар ярьж, хоёр орын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцсон байна. “Хоёр орны уламжлалт найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд гүнзгийрэн хөгжиж Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн гэдгийг талууд онцоллоо” хэмээн хэвлэлийн мэдээнд бичжээ.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     57    0