Хотын дарга хамтдаа хичээж, хариуцлагатай байхыг уриаллаа

Аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүд Нийслэлийн Засаг дарга хийгээд холбогдох албаныхан ийм амаргүй цаг үед бизнес эрхлэгчдийнхээ дуу хоолой, саналыг сонсож байгаад талархал илэрхийлж, уриалгыг бүхий л талаар нь дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 80 орчим байгууллагын төлөөлөлтэй цахимаар уулзаж, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг сонслоо. Мөн холбогдох албаны хүмүүсийн хамт хариулт өгөхийн зэрэгцээ цаашид үйл ажиллагаандаа тэдгээр асуудлыг тусгаж ажиллахаа илэрхийлсэн.

Хотын даргын хувьд аль болох хөл хорио тогтоохгүй байх байр суурь баримталж байгаагаа, мөн энэ саналаа УОК-т удаа дараа илэрхийлсэн гэдгээ бизнес эрхлэгчдэд уламжилсан юм. Гэсэн хэдий ч цар тахлын нөхцөл байдал хүндэрч, халдвар авах хүний тоо, эрсдэл улам бүр өссөөр байгаа. Тиймээс аль болох гал алдахгүйн тулд, улбар шар түвшнээс улаан түвшинд шилжиж, хөл хорио тогтоохгүйн тулд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, хамтдаа хичээж, хариуцлагатай байхыг аж ахуйн нэгжүүдэд уриалсан юм.

Аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүд Нийслэлийн Засаг дарга хийгээд холбогдох албаныхан ийм амаргүй цаг үед бизнес эрхлэгчдийнхээ дуу хоолой, саналыг сонсож байгаад талархал илэрхийлж, уриалгыг бүхий л талаар нь дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Та бүхэн энэ цар тахлын үед төрөлх хотоо, эдийн засгаа, хайртай бүхнээ хамгаалахын тулд уриалгад нэгдэж, хичээж ажиллахыг хүсье. Мөн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, үйлчлүүлэгч иргэддээ уриалгыг хүргэж, шаардлагаа тавьж ажиллаарай. Улаан түвшин рүү орохгүйн төлөө хотоороо хичээе. Хатуу хөл хорио тогтоохгүйн төлөө үлдэж байгаа өдрүүдэд эрчимтэй, сайн ажиллая" хэмээсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     116    0