Монголын Жүдочид 2 алт, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар нийт 80 улсаас 3 дугаар байр эзэллээ.

Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид Гүржийн нийслэл Тбилис хотноо олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга”-д амжилттай оролцож, 2 алт, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар нийт 80 улсаас 3 дугаар байр эзэллээ. Хэдийгээр жүдо бөх өндөр хөгжсөн Япон, БНСУ, Францын баг Тбилист очоогүй бол манай зарим шилдгүүд Ази, номхон далайн орнуудын тэмцээнд оролцох тул Гүржид зодоглосонгүй. Тбилисийн Гранд Сламын сүүлийн өдөр манай улсаас гурван бөх хүч үзэхэд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Гантулгын Алтанбагана хүрэл медаль хүртлээ. Г.Алтанбагана хэсэгтээ Лихтенштейн, Унгар, Казахстаны жүдочдыг ялаад хагас шигшээд Италийн Ноколас Мунгайд ялагдсан ч хүрэл медалийн төлөө Узбекистаны Шермухаммад Жандреевийг хөмрөх мэхээр “иппон” буулгаж, Их дуулга ангиллаас ээлжит медалиа гардлаа. Ингэснээр тэрбээр чансаагаа 500 оноогоор ахиулж, олимпийн чансаагаа нэгээр ахиулах боломжтой болж байна.

-48 кг: М.Уранцэцэг алт

-66 кг: Г.Хэрлэн хүрэл

-73 кг: Ц.Цогтбаатар алт

-90 кг: Г.Алтанбагана хүрэл

No photo description available.

МҮОХ

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     134    0