Зөрчил ихтэй АН-ын Дотоод сонгуулийг олон нийт анхааралтай ажиглаж байна

УИХ-ын гишүүн Ц.Тувааны зүгээс АН-ын дунд шатны бүх нэгжүүддээ нэр дэвшигч О.Цогтгэрэлийг шууд дэмжин гаргах чиглэл өгсөн гэх явган яриа өвсөнд тавьсан гал шиг дэгдээд байна. О.Цогтгэрэлийг мөн мөнгө тараасан гэх яриа хэд хоногийн өмнө бас сонсогдож байсныг сануулахад илүүдэхгүй биз ээ.

Өнөөдөр болж буй АН-ын даргын сонгууль нь олон нийт болоод улс төрийн хүрээнийхний анхаарлын төвд байна.

Цаашлаад олон улсын байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулагчид, Монгол улсад суугаа гадаадын Элчин сайдууд, олон улсын хэвлэл мэдээллийн суурин сурвалжлагч нар мөн анхааралтай ажиглаж байна.

Өнөөдрийн хүртэл зөвшилцөж чадаагүй АН-ын талууд мөн тус тусдаа өөр өөрсдийн шинэ АН-ын даргыг тодруулахаар нийт 9 нэр дэвшигчдийг бүртгэн, Мөрийн хөтөлбөр, үзэл баримтлал, бодлого, мэтгэлцээнээр олон нийтийн өмнө нээлттэйгээр өрсөлдүүллээ.

Харин өнөөдөр хоёр талд болж буй АН-ын даргын сонгуулийн хувьд нэг нь дэвшилтэт технологийг ашиглан сонгуулиа явуулж байгаа бол, нөгөө нь АН-ын Дотоод сонгуулийн хорооны дүрэм журамд заагдсан цаасан хэлбэрээр сонгуулиа явуулах тэрхүү уламжлалт хэлбэрийг сонгон сонгуулийн саналаа авч байна.

Тус сонгуулийн үйл явцыг дагаад АН-ын гишүүд болоод олон нийтийн дунд багагүй хэл ам гараад байгааг жирийн мянга мянган гишүүд нуухгүй байгаа аж.

Тухайлбал, нэр дэвших сурталчилгааны явцад зарим нэг нэр дэвшигчид мөнгө тараасан, Ерөнхийлөгчийн нэрийг барих, намын жирийн гишүүдийг бүртгэлээс хассан, цаашлаад өөрийн байгууллагын сүлжээгээ ашиглан сурталчилгаа хийх зэрэг ноцтой зөрчлүүд гарлаа гэдгийг АН-ын гишүүд илэрхийллээ.

Өөрөөр хэлбэл 4 нэр дэвшигчтэй талаас дүрмийн бус зөрчил гарч байгаа бололтой. 

УИХ-ын гишүүн Ц.Тувааны зүгээс АН-ын дунд шатны бүх нэгжүүддээ нэр дэвшигч О.Цогтгэрэлийг шууд дэмжин гаргах чиглэл өгсөн гэх явган яриа өвсөнд тавьсан гал шиг дэгдээд байна. О.Цогтгэрэлийг мөн мөнгө тараасан гэх яриа хэд хоногийн өмнө бас сонсогдож байсныг сануулахад илүүдэхгүй биз ээ.

Харин О.Амартүвшингийн зүгээс Ерөнхийлөгчийн хүн гэх сурталчилгаа илүүтэй их явсан тухай “бор шувуу” мөн газар авчээ. Бас мөнгө тараасан гэх яриа түүнээс салахгүй байгаа ажээ.

Залуучуудаа төлөөлөн нэр дэвшиж буй АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболдын хувьд мөнгөгүй ч гэсэн шинэ үеийн залуучууд, намын шинэчлэлийг хүсэмжилж буй ахмадууддаа найдан өөрийн бодлого, үзэл баримтлал, мэтгэлцээнээр өрсөлдөж буй лидерийн төвшинд бэлтгэгдсэн бололцоотой шударга, зарчимч залуу гэдгээр АН дундаа хамгийн нэр цэвэр, нэр хүндтэй нэр дэвшигчээр тодроод байна. Олон нийтийн зүгээс ч мөн түүний мэтгэлцээнээс түүнийг сайшаах уур амьсгал, хандлага, дэмжлэг ихээр бий болсныг сошиал хандалтаас тодорхой харж болохоор байгаа юм.

Нэр дэвшигч Д.Пүрэвдаваагийн хувьд мөнгөгүй ч гэсэн, ахмадууддаа найдан нэр дэвшин өрсөлдөж байгаа нэгэн. Сонгуульд удаа дараа ялагдсан, намын нэр хүндийг унагаах үйлсэд оруулсан хувь нэмэр, хэл ам нь түүний нэр хүндийг багагүй чангааж, харлуулж байгааг намын жирийн гишүүд ч нуулгүй ярьж байна.

АН-ын Дотоод сонгуулийн ирц одоогийн байдлаар 40 хувь гарантай явж байгаа бөгөөд Сонгуулийн санал авах хугацаа Улаанбаатарын цагаар 20:00 цагт хаагдаж, шууд тооллогондоо орох ажээ.

 

Б.ЗӨВХҮҮ

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     211    0