АРДЧИЛСАН НАМЫН ЗАРИМ "АХ НАР"-Т ХАНДАЖ ХЭЛЭХ ХАТУУ ҮГС!

Олон жилийн туршид зангидагдсан Та нарын мөчөөрхөл, өс хонзон, явцуу аминч үзэл, хүчний байгууллагыг улстөржүүлэн турхирсан нүгэл чинь Үнэт зүйл дээр нэгдэх шинэ үеийнхний өмнө гутамшиг болж байна.
Түмний итгэл, АН-ын мянга мянган гишүүдийн зүтгэлийн үр дүнд төрийн өндөр алба хашиж, сонгогдож томилогдож явсан, намаа удирдаж, ялж ялагдаж ирсэн ХЭТ ДАРГА АХ НАРТ ХАТУУ ҮГ ХЭЛЬЕ!
 
Олон жилийн туршид зангидагдсан Та нарын мөчөөрхөл, өс хонзон, явцуу аминч үзэл, хүчний байгууллагыг улстөржүүлэн турхирсан нүгэл чинь Үнэт зүйл дээр нэгдэх шинэ үеийнхний өмнө гутамшиг болж байна.
 
Та нараас шинэ санаа, хөгжлийн бодлого гарах чадваргүй болжээ. Хоорондын хэрүүлээ хол очиж хийцгээ. Бодлого, зарчим ярьж гарч ирж буй шинэ үе рүүгээ хүйтэн ус битгий цац. Залуусаа битгий хуваа!
 
Өнөөдрийг хүртэл хийж бүтээсэн сайн сайхан зүйлд тань хүндэтгэлтэй хандана. Харин саар муу бүхнийг чинь, өвөр зуурын явцуу зөрчлийг чинь залуу үе уламжлахгүй! залгамжлахгүй!
 
АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     274    1