Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ыг авахын тулд ХЭРЭГ НАЙМААЛЦЖЭЭ

“Өнгөрсөн 4 жил МАНАН-г   Х.Баттулга даргалж ирсэн.

АН-ын дарга асан С.Эрдэнэ  өмгөөлөгч Г.Батбаярын хамт  өнөөдөр /2021.03.25/ ноцтой мэдээлэл хийлээ.

Тэрээр “Ерөнхийлөгч Х.Баттулга З.Энхболдоор дамжуулан АН-ыг авах санаархлаа хэрэгжүүлсэн. Ингэхдээ  надад болон миний  охин Э.Содгэрэлд холбогдуулан  шалгаж байсан хоёр хавтаст хэргийг хэрэгсэхгүй болгох, оронд нь АН-ын даргын суудлаа хэл амгүй  өгөх санал тавьсан” гэлээ.

Энэ саналынх нь дагуу АН-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2-р сарын 24-ний өдрөөр бичиж өгсний дараа НПГ-ын орлогч Ц.Насанбатын гарын үсэгтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол иржээ.

Үйл явдал цааш өрнөж, С.Эрдэнэ Х.Баттулгын  үгэнд ороогүй тул  хэрэгсэхгүй болгосон хэргийг дахин сэргээсэн байна. Тиймээс энэ асуудлыг олон нийтэд ил болгож байгаагаа мэдэгдлээ.

Тэрээр, “Өнгөрсөн 4 жил МАНАН-г   Х.Баттулга даргалж ирсэн. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх огцрохдоо бодит үнэнийг хэлсэн. АН-д үүсээд байгаа нөхцөл байдлын нууц ноёнтон бол Х.Баттулга. АН-ын хүмүүсийг “Баянгол” зочид буудалдаа  архидуулж, санаа бодлыг нь эргүүлэх ажлыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдын хамт гүйцэтгэсэн.

Энэ хүмүүс надад эрүүгийн хэрэг  үүсгэх замаар  дарамтлах оролдлого  хийж ирсэн. Надад Монгол төрөөс хулгай  хийсэн үйлдэл байхгүй.Надад хоёр зүйл ангиар эрүүгийн хэрэг  үүсгэж, дарамтлах гэж оролдсон. Миний эргэн тойрон дахь хүмүүсийг барьж хорих зэргээр дарамталсан.

Өнгөрсөн оны 4-р сард 3 жилийн өмнө дампуурсан “Капитал” банкны хэрэгт холбогдуулсан. Гэтэл 3 жилийн дараа  Нийгмийн даатгалын сангийн 238 тэрбум төгрөгийг эрсдэлд оруулсан гэсэн  буруутгалыг надад тохох гэж оролдсон.

Хоёрдугаарт миний охин Э.Содгэрэлийн хуулийн дагуу авсан Дархан Гурил тэжээлийн үйлдвэрийн асуудлаар буруутгах гэж оролдсон. Намайг энэ хоёр үндэслэлээр яллагдагчаар татсан байсан. З.Энхболд 2-р сарын 24-нөөр огноолоод өргөдлөө өг гэсэн. Нийслэлийн прокурорт хүргэж өг гэсний дагуу өмгөөлөгчөөрөө хүргэж өгсөн. Энэ өргөдлийг бичиг хэргээрээ аваагүй.

Ингээд оройн 17:00 цагийн үед Ерөнхийлөгчийн шадар туслах Түвшинжаргал яриад бичиг өгье гэсэн. Бичгийг авахад  нийслэлийн прокурор Ц.Насанбатын гарын үсэгтэй надад холбогдуулсан гарын үсэгтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол өгсөн ” гэлээ.

 

 

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     174    0