Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгын оронд Ж.Эрдэнэбулган цэцийн гишүүнээр томилогдохоор боллоо

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгын цэцийн гишүүнээр ажиллах хугацаа дуусаад байгаа. Тэрээр улиран сонгогдох материалаа өгсөн ч олонхын санал авч чадсангүй. Иймд дүрэм журам ёсоороо Д.Солонго дахин нэр дэвших эрхгүй болов. Д.Солонгын оронд томилогдох өрсөлдөөнд 17-18 хуульч орсноос Ж.Эрдэнэбулган олонхын санал авч Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгогдсон байна. Ж.Эрдэнэбулган нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, хуульчдын дунд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн аж.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     98    0