Тэрээр "Ямарваа нэгэн вакцин хийхэд эсрэг заалт байгаа эсэхийг шалгадаг. Түүнчлэн вакцин хийлгэхийн өмнө эмчийн үзлэгт хамрагдсан байх шаардлагатай. Вакцин хийлгэсэн хүмүүст монгол, англи хэл дээр лавлагаа өгнө. Лавлагаа E-mongolia-д холбогдсон. Тухайн иргэн иргэний үнэмлэхний QR кодыг уншуулаад вакцинжуулалтын лавлагааг авах боломжтой. Тус лавлагааг дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрдөг. Төлөвлөгөөт журмын дагуу эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа албан хаагчид эхний ээлжинд дархлаажуулалтад хамрагдана. Иймээс эдгээр албан хаагчдыг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна" гэлээ.