Ц.Элбэгдоржийн жиргээ мьянмарчуудын талархлыг хүлээж байна

Тэрбээр “Мьянмарын хүндэт найзууд минь. Эрх чөлөөтэй болоод эрх чөлөөгүй олон тэрбум хүн та нарыг харж байгаа. Монголчууд сүүн цацал өргөн та бүхэнд эрх чөлөөгөө хамгаална гэж ерөөж байна” гэхчлэн бичсэн юм.

Сүүлийн сард Мьянмар улсад төрийн эргэлт гарч, цэргийн хүчнийхэн Гадаад хэргийн сайд бөгөөд төрийн зөвлөх Аун Сан Су Чиг түр цагдан хориод буй. Цаг үеийн хувьд дэлхийн тавцанд анхаарал татаж буй улс төрийн нөхцөл байдал Мьянмар улсад өрнөж байна. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Твиттер орчинд  Аун Сан Су Чигийн хамт Монголын тал нутагт морьтой явж байхдаа даруулсан зургаа нийтэлж, мьянмарчуудад бүү бууж өгөөрэй хэмээн уриалжээ.

Тэрбээр “Мьянмарын хүндэт найзууд минь. Эрх чөлөөтэй болоод эрх чөлөөгүй олон тэрбум хүн та нарыг харж байгаа. Монголчууд сүүн цацал өргөн та бүхэнд эрх чөлөөгөө хамгаална гэж ерөөж байна” гэхчлэн бичсэн юм.

Түүний жиргээг Мьянмар улсын нийгмийн нөлөө бүхий хүмүүс, Твиттер хэрэглэгчид хуваалцан талархал илэрхийлж, “SaveMyanmar” хаштаг аян өрнүүлж
эхэлжээ.

Г.Сансармаа

Эх сурвалж: Eguur.mn

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     190    0