"Өнөөдрийн ЯЛАЛТ" сонин ДҮҮТЭЙ болжээ

Дорноговьчууд Үндэсний бичгээр улсын хэмжээнд анхлан хэвлэгдсэн, тогтмол хэвлэгдэн гаргахыг зорьсон редакцийн бодлого, хичээл зүтгэлийг үнэлж аймгийн Удирдлагууд сонины хамт олныг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэх, Дорноговь аймгийн Хэлний бодлогын Салбар зөвлөлийн 2021-2024 оны ажлын тоймжид тусгагдсан төлөвлөгөөний дагуу хөдөө орон нутагт АНХ удаа Дорноговийн УУГАН хэвлэл "Өнөөдрийн ЯЛАЛТ" сонины редакци ҮНДЭСНИЙ БИЧГЭЭР тусгай дугаар бэлтгэн гаргаж эхэллээ.

May be an image of 2 people and people standing

Тус сонин Дорноговь аймгийнхаа сонин хачин зүйлс, анхдагчдын тухай, өв соёл, соёлын биет болон биет бус өв, хэл соёлын дархлааг дээдлэн нийтлэхийн зэрэгцээ сумдын ЕБС-иуд, СӨБ-уудын бяцхан сурагчид, хүүхдүүдэд гол нийтлэлийн бодлогоо хандуулан ажиллахаар төлөвлөсөн байна.

Үндэсний бичгээр улсын хэмжээнд анхлан хэвлэгдсэн, тогтмол хэвлэгдэн гаргахыг зорьсон редакцийн бодлого, хичээл зүтгэлийг үнэлж аймгийн Удирдлагууд сонины хамт олныг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлжээ.

No description available.

“ҮНДЭСНИЙ БИЧИГТЭН ДОРНОГОВЬЧУУД” уриатай хэвлэгдэн гарч буй “Өнөөдрийн ЯЛАЛТ” сонин хөдөө орон нутгийн сонинуудын түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал болсонд талархаж байна. Монгол хүн бүр Үндэсний бичиг, хэл соёлоо дээдэлцгээе.

Эхний удаадаа аймгийнхаа хэмжээнд гаргах бөгөөд цаашдын ШУУДАНгийн захиалгат орох зорилттой ажиллаж байна. Нэг жилээр нь тус сониныг сонирхож буй хэн ч 10.000 төгрөгөөр захиалж болох аж.

No description available.

Тус “Өнөөдрийн ЯЛАЛТ” сонины Эрхлэгчээр МЗЭ-ийн гишүүн Гомбын Сэр-Одын шагналт яруу найрагч Б.Лхагвадорж, сэтгүүлч редактор Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Э.Эрдэнэдалай, сурвалжлагч, эх бэлтгэгч А.Уранжаргал нар санаа сэтгэл, гар нийлэн эрхлэн гаргадаг бөгөөд тэд бүгд аймгийнхаа утга зохиолын нэгдэл болох Монголын зохиолчдын “ХУРМАСТ ТЭНГЭР” төвийн гишүүд ажээ.

No description available.

 

С.БАТГҮР

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     196    0