Энэтхэг улсаас “AstraZeneca” вакцин ирлээ

Оксфордын АстраЗенека вакцины эхний татан авалтыг МИАТ-ийн онгоцоор тээвэрлэлээ.

БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсын “Ковид-19” цар тахлын эсрэг тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгосон 150 мянган тун AstraZeneca вакциныг өнөөдөр эх орондоо авчирлаа.

Оксфордын АстраЗенека вакцины эхний татан авалтыг МИАТ-ийн онгоцоор тээвэрлэлээ.

Вакциныг эхний ээлжид эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа, онцгой байдлын албаныхан зэрэг хариу арга хэмжээнд ажиллаж буй ажилтнуудад хийх юм.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     164    0