УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: Өчигдөр 14:00 цагийн статистик мэдээллээр 32,750 хүн нийтийн тээврээр зорчсон байна. Зорчсон иргэдийн 35 орчим хувь нь ахмад настан байна. Шаардлагагүй бол гадуур явахгүй байхыг хүсье. 33 хувь нь зөвшөөрөгдсөн салбарын албан хаагчид байсан байна.
7.2 хувь нь тодорхой зорилгогүйгээр зорчиж байсныг хяналтын ажилчид тодруулжээ. Халдвар хамгааллын дэглэмийг баримталж, хоёрдугаар сарын 23-ныг хүртэл сул хөдөлгөөн хийхгүй байхыг хүсэж байна.