ОХУ дахь Монголын ЭСЯ-ны ажилтнууд Спутник-V вакцин хийлгэжээ

ОХУ-д суугаа Элчин сайд болон яамны ажилтнуудад Спутник-V вакцин хийлгэсэн хэмээн дипломат төлөөлөгчийн газраас мэдэгдсэнийг РИА Новости агентлагаас мэдээлжээ.

Уг вакцинжуулалтыг элчин сайдын санаачилгаар хийсэн бөгөөд дипломат төлөөлөгчийн газрын ихэнх ажилтнууд вакцин хийлгэсэн гэж ЭСЯ-наас мэдээллээ.

Дипломат төлөөлөгчийн газраас "Эхний өдрүүдэд нэгээс хоёр хүн бие нь тавгүйрхснийг эс тооцвол бусад нь хэвийн байна” хэмээн мэдээлжээ.

Москва дахь Монголын Элчин сайдын яам ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас вакцин хийлгэх ажлыг зохион байгуулахыг хүссэн тухай өмнө нь  РИА Новости мэдээлж байжээ.

Эх сурвалж: РИА Новости

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     167    0