Вакцин хийлгэсэн иргэдэд сертификат олгоно

Энэ сарын 23-наас Монгол Улс вакцинжуулалтын ажлаа эхэлнэ. Харин зарим иргэд вакцин хийлгэхгүй хэмээн эсэргүүцэж байгаа юм.

Тэгвэл Монгол Улс коронавирусний эсрэг хоёр тун вакцин хийлгэсэн иргэддээ сертификат олгохоор болжээ.

Учир нь олон улсад зорчигчдыг хилээр нэвтрүүлэхдээ вакцин тариулсан сертификат буюу гэрчилгээг нь харж, агаарын тээврийн үйлчилгээг явуулахаа мэдэгдээд эхэлсэн байна.

Энэ талаар УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Дархлаажуулалтын хуулинд ч байгаа. Бид сэргийлэх вакцинжуулалтад хамруулахдаа хэрвээ сайн дураараа вакцинд хамрагдахгүй гэвэл тэр бичгийг нь авна. Дархлаажуулалтад хамрагдсан иргэдэд гэрчилгээ олгоно. Олон улсын авиа компаниар үйлчлэхдээ вакцин хийлгэсэн гэсэн гэрчилгээгээ үзүүлж үйлчилгээнд хамрагдах учраас сертификат олгох ажлыг төлөвлөсөн" гэжээ.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     153    0