Монгол улс вакцины зардалд нийт 226 тэрбум төгрөг төсөвлөжээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эдийн засагч, Дефакто Д.Жаргалсайханы Defacto Club-ийн цуврал ярилцлагад оролцож, вакцинжуулалтын талаарх мэдээллийг өгчээ.

Тэрбээр, “Манай улс вакцинжуулалтаа нийт дөрвөн төрлийн вакцинаар хийхээр болсон. Эдгээр дөрвөн вакцин бүгд хоёр тун хийх заалттай бөгөөд хоорондын хугацаа нь 21-28 хоног. Хоёр тун вакцин нэг үйлдвэрийнх байх ёстой бөгөөд нэг хүнд хоёр тун гэж тооцон шууд хадгалах тул вакцин тасалдсанаас үүдэн дараагийн тун хийлгэж чадаагүй гэх асуудал гарахгүй.

Эхний ээлжинд Даваа гарагт БНЭУ-аас “Астразенека” вакцин ирэх бөгөөд зорилгот бүлэг, эмч эмнэлгийн ажилтан, цагдаа гэх мэт салбарынхныг хамруулна. Харин БНХАУ, ОХУ тусламжаар тодорхой тооны вакцин өгөх бөгөөд худалдан авалт хийх ажлуудыг ч эхлүүлсэн.

Ингээд нийт дөрвөн төрлийн вакцинаар хүн амын 60 хувиа вакцинжуулахад Засгийн газар баталсан төсөл хөтөлбөр болон худалдан авалт гээд 226 тэрбум төгрөгийг баталсан. Үүнд вакцин худалдан авах, үйл ажиллагааны зардал бүгд багтсан байгаа” гэв.

Эх сурвалж: Zuvmedee.xyz

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     129    0