Тэрбээр өөрийгөө ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж буй бөгөөд эргүүлэн томилуулах тухай нэхэмжлэл гаргаад буй юм байна.
Сануулахад, Эрүүл мэндийн өмнөх сайд Т.Мөнхсайхан өнгөрсөн нэгдүгээр сарын 21-ний өдөр тушаал гаргаж Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын ажлаас чөлөөлсөн.
Коронавирусний халдвартай, нялх биетэй эхийг "Өргөө" амаржих газраас ХӨСҮТ-рүү тээвэрлэхдээ ёс зүйн алдаа гаргасан гэх асуудал нийгмийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсантай холбоотойгоор түүнд хариуцлага тооцсон байдаг.