Үс засуулбал хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ

2021.02.19 / Баасан гараг / Билгийн тооллын 7

Хаврын тэргүүн цагаан бар сарын гурван хөх шар нохой өдөр

  • Үс засуулвал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 07.52-18.21
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй   
  • Суудал: Төмөр

Аргын тооллын 2 сарын 19, Сугар гараг. Билгийн тооллын давхарласан 7, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 7 цаг 52 минутад мандан, 18 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     139    0