Поп хатагтай Б.Сарантуяагийн амьдралаас сэдэвлэсэн кино бүтээнэ

МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа бол урлагийн тайзан дээр олон жил гялалзаж яваа нэгэн.

Түүний Монголын рок, поп урлагт оруулсан хувь нэмэр их билээ. Цагтаа хайрын дуугаар олон эрчүүдийг хуйлруулж, хамгийн үнэтэй лимузин машинаар хөдөөгүүр аялан тоглолт хийж явсан тэрбээр нас тогтохын хэрээр энгийн амьдралыг эрхэмлэх болсон нь үнэн.

Тэгвэл сүүлийн үед нам гүмхэн байсан эрхэм дуучин маань өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн кино хийхээр болжээ. Энэ тухай тус киноны найруулагчаар ажиллах С.Бүжин өөрийн цахим хуудастаа:

“Шинэ киноны ажил эхэлсэн. Энэ удаагийн намтарчилсан драмын бүтээл нь бодит амьдралаас сэдэвлэх болно. Ард түмний хайртай дуучин Б.Сарантуяагийн амьдралаас сэдэвлэн киног маань та бүхэн хүлээж байгаарай. 2021 онд багтаан киногоо олны хүртээл болгох төлөвлөгөөтэй байна” хэмээн хуваалцжээ. Тэрбээр киноныхоо зохиолыг өөрөө бичсэн байна. Үнэндээ поп хатагтайн амьдрал кино шиг баялаг түүхтэй гэхэд хилсдэхгүй. Сонирхолтой, содон болох нь дамжиггүй энэхүү киног түүний фэнүүд чих тавин хүлээх биз ээ.

Эх сурвалж: Zuvmedee.xyz

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     152    0