Учир нь тэрбээр өөрийн найз, "Uvertura" хамтлагийн дуучин Ж.Ганбаатарын хүү Очир-Эрдэнийн эмчилгээнд зургийнхаа орлогыг хандивлахаар шийдсэн байна.
Зураач Б.Батжин 2.5 сая төгрөгөөр үнэлсэн "Тэнгэрийн хүлгүүд" бүтээлээ 299 мянган төгрөгөөс эхэлж дуудаж байгаа бөгөөд үнийн саналыг ирэх ням гараг буюу хоёрдугаар сарын 21 хүртэл хүлээн авах юм байна.
Та бүхэн энэхүү хийморлог бүтээлийн эзэн болж, цусны цагаан эсийн хорт хавдартай тэмцэж байгаа таван настай бяцхан хүү Г.Эрдэнэ-Очирт тус болохыг хүсвэл зураачийн Batjin Boldbaatar фэйсбүүк хаягаар холбогдоорой.