“The Lancet” сэтгүүл Оросын Спутник V вакциныг онцлов

Вакцин хийлгэсний дараах дархлаа коронавирусаар өвчилсний дараах үеийн дархлаанаас даруй 1,3-с 1,5 дахин илүү байгааг  мөн онцолж байна.

Дэлхийн тэргүүлэх анагаах ухааны сэтгүүл гэгддэг Их Британийн “The Lancet” сэтгүүл Оросын Спутник V вакцины гурав дахь шатны туршилтын үр дүнг хүлээн зөвшөөрч нийтлэсэн байна. Тус тайланд: Спутник V вакцин нь 0-60 хүртэл насныханд 91,6%, 60-с дээш насныханд 91,8% үр дүнгээ өглөө. Коронавирусын хүнд хэлбэрийн өвчлөлөөс Спутник V нь 100% хамгаалж чадаж байгаа бөгөөд Их Британид анхлан бүртгэгдсэн коронавирусын шинэ омгоос бүрэн хамгаалах үйлчилгээтэй гэдэг нь удаа дараа туршилт, тандалтаар батлагдлаа.

Өөрөөр хэлвэл Спутник V вакцины гурав дахь шатны туршилтад оролцсон 20 мянга орчим хүний 98 хувьд коронавирусын эсрэг бие үүссэн гайхалтай үр дүн гарсан. Түүнчлэн бүх туршилтад оролцогчидоос дархлааны эс илэрсэн нь мөн батлагдав.

Вакцин хийлгэсний дараах дархлаа коронавирусаар өвчилсний дараах үеийн дархлаанаас даруй 1,3-с 1,5 дахин илүү байгааг  мөн онцолж байна.

Спутник V вакцин хийлгэсний дараа ноцтой сөрөг нөлөө илрэх магадлал ердөө 0.28% байсан нь судлаачдыг гайхахад хүргэв. Бусад вакцинтай харьцуулахад энэ нь хамгийн бага хувь юм. Pfizer/BioNTech -0,58%, Moderna -0,98%-тай байна.

Спутник V вакциныг хийсний дараа үхэлд хүргэж болох түргэн явцтай харшлын ноцтой урвал /анафилаксийн шок/ бүртгэгдээгүй аж.

Спутник V вакциныг тэгээс дээш 2-8 хэм хүртэлх температурт хадгалах боломжтойг эрдэмтэд зөвлөж байна.

Энэхүү V вакцин гарсантай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ийн хэвлэлийнхэнтэй уулзахдаа ийн хэлсэн юм: “Манай орон коронавирусын эсрэг сайн тэмцэж байгаа… Биднийг хоцрогдсон, юу ч хийж чдахгүй гээд байсан. Харин бид чадлаа! Манай нөхцөл байдал бусад орноос хавьгүй дээр байна… Хамгийн бодит үзүүлэлт бол 100 мянган хүнд ногдох өвчтөний тоо. Орост энэ нь 12 хүн,  харин Өрнөдөд 45 байгаа нь хэнд ч нууц биш юм” гэв.

May be an image of 1 person and text that says 'россия 1 александр гинцбург директор национального исследовательского центра эпидемиологии и микробиологии имени н.ф.гамалеи'

Түүнчлэн Оросын “Гамалеин Төв”-ийн захирал Гинцбург: Спутник-V вакцин дор хаяж хоёр жил коронавирүсээс хамгаална. Манай вакцин аюулгүй, ноцтой хүндрэл үүсгэхгүй, бүх насныханд адил үр дүнтэй үйлчилж байгаа нь удаа дараагийн туршил судалгаагааг батлагдсан. Өнөөг хүртэл хийсэн туршилтаар эсрэг биет 8-9 сар хадгалагдаж байгаа нь өөрөө амжилт юм.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     112    0