Орос, Монголын хил орчимд 4.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Монгол Улсын Хөвсгөл аймгийн Ханх сумын төв Турт боомтоос /2100/ баруун тийш 24 км-ийн зайтай газар 30 км-ийн гүнд байсан байна.

МОСКВА. /TASS/. Даваа гарагт Орос, Монголын хил орчимд 4.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө гэж Европ-Газар Дундын тэнгисийн газар хөдлөл судлалын төв мэдээлжээ.

Тус төвөөс мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт нь ОХУ-ын Эрхүү мужийн Ангар хотоос баруун өмнөд зүгт 266 км, Монгол Улсын Хөвсгөл аймгийн Ханх сумын төв Турт боомтоос /2100/ баруун тийш 24 км-ийн зайтай газар 30 км-ийн гүнд байсан байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     124    0