Коби Брайнтын нисгэгч цаг агаарын таагүй үеийн нислэгийн дүрмийг зөрчсөн байна

Алдарт сагсан бөмбөгчин Коби Брайнт, түүний 13 настай охин болон бусад долоон хүний хамт  өнгөрсөн онд нисдэг тэргээр явахдаа осолдож амиа алдсан.

Тэгвэл АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл(NTSB)-өөс ослын шалтгааныг өнөөдөр зарлалаа. Ослын шалтгаан нь Island Express компанийн нисгэгч Ара Зобаяны хариуцлагагүй үйлдэл байсан аж.

Учир нь тэрээр цаг агаарын таагүй үеийн нислэгийн дүрмийг зөрчин үүл рүү хэт орсноор баримжаагаа алдаж үүлсээр халхлагдсан Калабасас уулыг чиглэсэн байна.

NTSB-ийн дарга Роберт Сумволт "Ямар ч сайн нисгэгч муу нөхцөл байдалтай тулгардаг" хэмээгээд асуудлын шалтгаан нь нисгэгч цаг агаарын байдлыг үл харгалзан нислэгээ үргэлжлүүлэх болсныг дурдлаа.

Түүний хэлснээр цаг агаар муу байгаа үед нисдэг тэрэг 19 км-ын зайд байрлах нисэх онгоцны буудалд буух боломжтой байсан. Гэвч "Нисгэгч зорьсон газартаа хүрэхийг үнэхээр их хүсэж байжээ. Энэ бол санамсаргүй тохиолдол биш, таамаглах боломжтой осол байсан" гэж NTSB-ийн дэд дарга Брюс Ландсберг хэлсэн байна.

Осолдсон Sikorsky S-76B нисдэг тэргэнд ямар нэг гэмтэл байгаагүй осолд тэсвэртэй, хэрэгцээт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байжээ.

Зобаян Коби хоёр найзын харилцаатай байсан нь Зобаянд эрсдэлтэй нөхцөлд нисэх шалтгаан болсон байж магадгүйг мөрдөгчид хэллээ. Магадгүй ийм нислэг хийх зайлшгүй шаардлагатай тулгарсан байж болзошгүй аж.

Иймд Холбооны мөрдөх товчооноос нисдэг тэрэгний аюулгүй байдалд томоохон өөрчлөлт хийж, нисгэгчийн сургалтад анхаарахыг зөвлөсөн байна. 

Эх сурвалж: CNN Б.Ирээдүй

 

 

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     172    0