ЭМЯ: Шинээр 53 хүнээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2020.02.10/ ээлжит мэдээллээ өгч байна.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 53 тохиолдол шинээр бүртгэгдэж, Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусний нийт тохиолдол 2174 боллоо. Өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ-ийн болон орон нутагт байгаа лабораториудад нийт 1 сая 220 мянган хүнд шинжилгээ хийжээ. Одоогоор халдвар авсан иргэдийн 70 хувь нь эдгэрээд байгаа бол эмчлэгдэж байгаа иргэдээс хоёр хүний бие хүнд, маш хүнд нэг хүн байна.

Сар шинэ болох гэж байгаатай холбоотойгоор халдвар нэмэгдэж байгаа учраас олон хүнтэй газар, орчны агаар муутай газар 15 минутаас дээш байж болохгүй гэж ХӨСҮТ-өөс зөвлөлөө.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     170    0