А.Амбасэлмаа: Халдвартай хүмүүст вирусийн эсрэг дөрвөн төрлийн бэлдмэлийг хэрэглэж байна

Коронавирусний нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурал боллоо. Хэвлэлийн хурлын дараа ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Манай улсын хувьд коронавирусээр халдварласан 337 хүн эдгэрсэн. Коронавируст халдвартай хүмүүст ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Коронавирусний зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлоос эхлэн Олон улсын жишгээр ДЭМБ-ын зөвлөмжөөр эмчилгээний удирдамжийн дагуу эмчилгээг хийж байгаа. Эмчилгээний үр дүн гарч эхэлсэн. Коронавирусээр батлагдсан тохиолдлыг эхний үед вирусний эсрэг эмчилгээ хийнэ. Вирусийн эсрэг аргетол, аваген, ланевел, ремдезивир зэрэг дөрвөн төрлийн эмийг өвчнийх нь явц, эмнэл зүйн байдлаас шалтгаалан хэрэглэж байгаа. Түүнээс гадна дархлаа дэмжих эмчилгээг хийж байна. Хүндэрсэн, уушгиндаа хатгаатай, нэвчистэй бол антибиотик эмчилгээг хэрэглэж байгаа.

-Эмчлүүлж буй хүмүүсийн дунд архаг хууч өвчтэй хэдэн хүн байгаа вэ. Архаг хууч өвчтэй хүмүүс илүү өвчилж байгааг та бүхэн мэдээлж байгаа. Мөн өвчтөн ямар хугацаанд эдгэрч байна вэ?

 

-Эмнэлгийн ор хоног дунджаар 14-64 хоног байгаа. Дунджаар 28 хоног эмчлүүлж байна. 

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     48    0