Багануурт дүүрэгт коронавирусийн халдварын нэг тохиолдол илэрлээ

Багануурт дүүрэгт коронавирусийн халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн талаар тус дүүргийн онцгой комиссоос мэдээллээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 20-ны өдөр сэжигтэй тохиолдол илэрч, ХӨСҮТ-д PCR шинжилгээ хийхэд батлагдсан байна. Иймээс гэрийн дэглэмээ сайтар сахиж, халдвар хамгааллаа сайтар сахихыг аймгийн онцгой комиссоос анхаарууллаа. 

 Мөн ойрын хавьтлын 17, дам хавьтлын 20 хүнд түргэвчилсэн шинжилгээ авахад сөрөг гарсан байна. Гэхдээ шинжилгээг нь баталгаажуулахаар ХӨСҮТ рүү шилжүүлсэн байна. 

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     103    0