Ц.Мөнхцэцэг гишүүний үг “чулуу” болов

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанд цар тахлын үеийн нөхцөл байдлын талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийж, үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн билээ. Тэгвэл асуудал хүндэрсэн энэ үед найман цагийн турш цахимаар үргэлжилсэн хуралдаан дорвитой бодлого, шийдэл хэлэлцсэнгүй гэж олон нийт шүүмжилсэн юм. Арга ч үгүй биз ээ. Ихэнх гишүүд бусдынхаа асуултыг давтан асууж, танин мэдсээр цаг сунжруулсан гэхэд хилсдэхгүй.

Харин Ц.Мөнхцэцэг гишүүн Германы Ерөнхийлөгч Франк Штайнмайер ядуу буурай орнуудад вакцины тусламж өгнө гэдгээ зарлалаа. Манай улсын Засгийн газар Герман болон Европын холбооны орнуудаас вакцины тусламж авах ажлыг хийх хэрэгтэй гэсэн маш чухал саналыг хэлсэн юм. Тэрбээр “ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк Штайнмайер Герман, Европын Холбоонд хандан "Covid-19"-ийн эсрэг вакциныг ядуу буурай орнуудтай хуваалцахыг уриалсан нь "Tagesspiegel" сонины өчигдрийн (2020.11.18) дугаарт нийтлэгдсэн байна. Герман болон Европын холбоо вакцины энэхүү квотынхоо хэсгийг ядуу буурай орнуудад өгөхөд бэлэн байна гэдгээ илэрхийлээд байна. Тиймээс Монгол улс вакцин авах асуудлаар ХБНГУ болон Европын холбоонд хандах нь зүйтэй” гэсэн билээ. Гэвч Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхээс Ерөнхийлөгч Х.Баттулга нэг алхам өрсөн нүүв. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Мөнхцэцэг гишүүний санал дээр тун соргог хүлээн авч, өнөөдөр (2020.11.19) Германы Ерөнхийлөгч Франк Штайнмайерт захидал илгээжээ. Хэн нь түрүүлж хөдөлсөн дотооддоо халдвар алдаж, өдөр бүр тархалт нэмэгдэж буй энэ үед нэгдмэл байдлаа хадгалж, вакцины тусламжийг нэн даруй эх орондоо оруулж ирж чадвал үүн шиг сайхан мэдээ үгүй юм.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     78    1