Дархан-Уул аймаг тархалтаа хумиж, тэг зогсолтоо цуцаллаа

Дархан-Уул аймагт төмөр зам дагасан халдварын голомтыг хумиж чадсан талаар ЭМЯ-наас мэдээллээ.

Тодруулбал, Төмөр замын салбарт ажиллаж байгаа бүх иргэдээ шинжилгээнд хамруулж, ойрын болон хоёрдугаар хавьтал болсон иргэдээ хяналтандаа оруулж дууссан байна. Ингэснээр халдварын тархалт хумигдаж, өнөөдөр өглөө 06.00 цагаас эхлэн тэг зогсолтыг цуцалжээ.

Хэдийгээр тэг зогсолт цуцлагдсан ч халдвар, хамгааллын дэглэмээ сайн сахиж, гэртээ байхыг уриалж байна.

Мөн шуурхай хариуцлагатай ажиллаж буй эмч, мэргэжилтнүүддээ ажлын амжилт, эрүүл энхийг хүсье гэжээ. 

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     98    0