Буриадад "COVID-19"-ийн тохиолдол нэмэгдсээр байна

ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад өнгөрсөн 2 хоногийн байдлаар "COVID-19"-ийн батлагдсан тохиолдол 15.920-оос 16.191 хүн болж, 271 хүнээр нэмэгдэв.

 

Нийслэл Улаан-Үдэд хотод 9145-аас 9281 тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 136-аар нэмэгджээ. Эмчлэгдэн эмнэлгээс гарсан хүний тоо нийт 10589 байгаагаас өчигдөр 250 хүн гэртээ гарав. Өнгөрсөн хоногт халдвараар 8 нас барж, эндсэн хүний тоо 325 болов. 

Буриадад үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хязгаарлаад байгаа боловч бизнес эрхлэгчид хорио цээрээ цуцлахыг шаардаж байна. Гэвч Буриад улсын тэргүүн Алексей Цыденов цаашид хорио цээрээ сунгахгүй тул цуцлахгүй гэдгээ мэдэгджээ. Бүгд найрамдах улсын Эрүүл мэндийн яамны сайд Евгений Лудупова, хорио цээр тогтоосон  нь ач холбогдлоо өгч байна хэмээн дүгнэсэн байна.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     69    0