Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-д бүртгэв

Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-д бүртгэжээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумын нутгийг дамнан оршдог Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэсэн байна. ЮНЕСКО-гийн Олон улсын зохицуулах зөвлөлийн Хүн ба шим мандлын хөтөлбөрийн хурал өнгөрсөн сарын 27, 28-ны өдрүүдэд цахимаар болж, ийнхүү шийдвэрлэжээ.

Энэхүү бүс нутаг нь ойт болон тал хээрийн экосистемийг хадгалсан, цагаан зээр төллөх, идээшлэх, бэлчээрлэх гол нутаг юм. Мөн нуур, тойром элбэгтэй учир усны шувууд зусах, өндөглөн үржих таатай орчин болдог. Тиймээс ЮНЕСКО-гийн Олон улсын зохицуулах зөвлөлийнхөн Тосон Хулстайг Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд ач холбогдолтой нутаг гэж үзэн ийн шийдвэрлэсэн байна. Тус байгууллага ээлжит хурлаараа 18 орны 25 газрыг дэлхийд дансалжээ. Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлснээр тухайн нутгийг хамгаалах асуудал олон улсын анхаарлын төвд очиж, байгаль хамгаалах чиглэлд илүү өргөн хүрээнд ажиллах боломж нөхцөл бүрддэг. Манай улс ийнхүү ЮНЕСКО-д долоо дахь газраа бүртгүүлэв.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     70    0