ЭМЯ: Өчигдөр 17.00 цагаас мэдээлэл хийснээс хойш 37 халдвар шинээр илэрч, батлагдсан тохиолдол 555 боллоо

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 17 цагийн мэдээллээс хойш нийт 37 тохиолдол шинээр илэрч, манай улсад батлагдсан тохиолдол 555 болж байна.  Сэлэнгэ аймагт 466 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дорнод аймагт тандалтын зорилгоор хийгдсэн гурван хүний шинжилгээнээс илрээгүй. Аравдугаар сарын 31-нд Өмнөд Судан Улсаас ирсэн 214 энхийн сахиулагчийн гуравдахь давтан шинжилгээнээс нэг хүнээс илэрсэн. Алтанбулагийн боомтоор арваннэгдүгээр сарын 16-нд орж ирсэн нэг ачаа тээврийн жолоочоос илэрсэн. 

Өчигдөр 17.00 цагаас хойш 37 хүнээс халдвар илэрсэн. Дархан-Уул аймагт 5 илэрч, батлагдсан тохиолдол 16, Сэлэнгэд 10 илэрч, батлагдсан тохиолдол 51, Дорноговь аймгийн Айраг суманд 1, Замын-Үүд суманд 4 нэмэгдэж, батлагдсан тохиолдол 6, Улаанбаатарт 15 тохиолдол нэмэгдэж, батлагдсан тохиолдол 33 болж байна. 

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     125    0