Өнөөдөр монгол улсын ерөнхийлөгч асан Ц.ЭЛБЭГДОРЖОД Монголын мянга мянган оюутнууд Талархах өдөр юм

Учир нь "#Оюутнуудад 70.200 төгрөгний тэтгэлэг өгөх хуулийн төслийг санаачилж батлуулсан Монгол улсын 4-дэх Ерөнхийлөгч таньд талархал илэрхийлэе"
 
Өнөөдөр олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр тохиож буйтай нэгэн үйлийг хүмүүст сануулж бас бахархаж талархахыг хүслээ. 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж эрхэм нэр дэвшихдээ Монголын оюутнуудыг цалингын доод хэмжээний 50%-тай тэнцэх мөнгөн тэтгэлэг цалинтай болгоно, онц сурч амжилттай суралцаж байгаа оюутнуудаа Дэлхийн шилдэг сургуулиудад төрийн 100%-н тэтгэлэгээр сургана гэж мөрийн хөтөлбөртөө оруулсан байдаг. Тэрээр энэхүү амлалтаа "Дээд боловсролын санхүүжилт суралцагчдын цалин тэтгэлэг нийгмийн баталгааны тухай хуулийн төсөл" болгон санаачилж амлалтандаа хүрч чадсан юм, тухайн үед МАН засаг барьж байсан тул хуулийг батлуулахаар УИХ-д өргөн барихад хоёр ч удаа буцаагдаж байлаа. Тиймээс оюутан залуучуудад энэ хууль батлагдсанаар үнэхээр хэрэгтэй гэдгийг батлахын тулд би бээр "Тэтгэлэгтэй Хариуцлагатай оюутан" уриалгыг санаачилж төслийн гол санаа болох газрын хэвлийн баялагаас орж ирж байгаа хөрөнгийн тодорхой хувийг дээд боловсрол руу зориулья, эрдэм боловсролтой Монгол хүн монголын баялаг юм гэсэн Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн санааг дэмжин ажилласан. Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтууд олноороо орж ирж эдийн засаг эрчимтэй өсөж байсан 2009 оны үед уул уурхайн баялагын хувь хишгийг оюутан залуучууддаа хүргэх тулгамдаж буй асуудлыг нь шийдэх шийдвэрийг гаргаж хуулийн төслийг санаачилсаны үр дүнд 8 жилийн хугацаанд олон олон авилгачидын, тэндэрчдийн, ждү-чдийн , офшорчдын халаасанд орох байсан мөнгө оюутан залуучуудын гар дээр нь очиж тэдний хэрэглээнд, сурах орчинд, сургалтын төлбөрт, гэр бүлд нь, нийгмийн асуудлыг нь шийдэхэд маш том тус дэм болсон. 70200 төгрөгөөр өөрийн хэрэгцээ бүр гэр бүлээ тэжээж байсан оюутнууд хүртэл байсан гэж олон хүн ярьж байсан. Тиймээс оюутан залуучуудын байгууллагуудын удирдлагуудыг нэгтгэж өөрсдийн аймаг дүүргээс сонгогдсон гишүүдээр дэмжүүлэхийн тулд энэ хуулийн төсөл оюутнуудад ямар үр дүнтэй, амьдралд хэрэгтэй эсэх талаар 30,000 оюутнаас судалгаа авч оюутнуудын бодит амьдралтай танилцаж шат дараалласан хэлэлцүүлэгүүдийг өрнүүлж, хэвлэлийн хуралуудыг хийж, хоёр ч удаа төрийн ордны өмнө жагсаал хийн олон үйл ажиллагыг санаачилан удирдаж
“Монголын Оюутан Залуучуудын Нэгдэл”-д нэгдсэн 55-н холбоо зөвлөл, олон мянган идэвхтэн гишүүдийнхээ хамт хийсэн юм. Бид орон нутаг болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг оюутан залуучуудын холбоо зөвлөлүүд өөрсдийнхөө харьяалагддаг тойргоос сонгогдсон УИХ-н гишүүдэд “Тэтгэлэгтэй Хариуцлагатай Оюутан” уриалгад нэгдэж УИХ-д хуулийн төслийг дэмжүүлэхийн тулд уриалга хүргүүлж, лобби шахалт хүртэл үзүүлж, УИХ-ын 49 гишүүний гарын үсгийг амжилттай зуруулж чадсан. Ингэснээр уг хуулийн төсөл 2011 оны 7 сарын 10-ны өдрийн оройн 20 цагт батлагдаж бидний жил гаруй зүтгэсэн зүтгэл минь үр дүнд хүрч Монголын олон мянган оюутан залуучууд наадмын өмнө сар бүр 70.200 төгрөг гар дээрээ авах болсон тухай сайхан мэдээг сонсож байсан.
Монгол улсын үе үеийн төрийн тэргүүнүүдээс оюутан залуучуудын хөгжил боловсрол, нийгмийн асуудлынх нь төлөө бодьтой ажил хийж үр дүнг гаргасан залуу үеийнээ төлөө хамгийн их анхаарал тавьж чадсан хүн бол Ц.Элбэгдорж ерөнхийлөгч мөн билээ.
 
Энэхүү хуулийн төслийн үр дүнд 8 жилийн хугацаанд оюутны 70.200 онц сураад 105.000 төгрөгний тэтгэлэг цалин авч байсан /Бакалавр Магистрт 500.000 гаруй/ Дэлхийн шилдэг 100 сургуульд төрийн тэтгэлэгээр сурсан, сурч байгаа /2000 гаруй/ оюутан залуучууд та бүхнийг Монгол улсын 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж асанд талархлаа илэрхийлж миний энэхүү бичвэрийг лайк дарж шэйр хийж олон хүмүүст ойлгуулж түгээж өгөөрэй гэж хүсье!!!
МОНГОЛЫНХОО МЯНГА МЯНГАН ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫНХАА ӨМНӨӨС ХҮНДЭТГЭСЭН:
Монголын Оюутан Залуучуудын Нэгдэл-н
 
Ерөнхийлөгч Д.Батзориг
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     145    0