"Энхсаран" сувилалд байсан 81 иргэнийг Дрийм, Кентавр, Сүнжин буудлуудад хуваан тусгаарлажээ

Улсын онцгой комиссын даргын өгсөн үүргийн дагуу УОК-ын шуурхай штабаас “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байсан иргэдийг шилжүүлсэн. Тодруулбал, тус сувиллын гуравдугаар байранд тусгаарлагдаж байсан иргэдийг шилжүүлж байсан бол 4,1-р байранд тусгаарлагдсан иргэдийг мөн шилжүүлсэн юм.

Ингэхдээ сувилалд тусгаарлагдсан 81 иргэнийг Дрийм, Кентавр, үйлчилгээний 17 ажилтныг Сүнжин гранд зочид буудалд шилжүүлсэн байна. Иргэдийн давтан шинжилгээний хариу сөрөг гарвал гэрийн 14 хоногийн тусгаарлалтад гаргах аж. 

Сануулахад, Энхсаран сувилалд хууль тогтоомж, халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөн эсэхийг шалгаж байгаа ажлын хэсгийн дүгнэлт хараахан гараагүй байна.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     116    0