Энэ долоо хоногт УИХ ямар асуудал хэлэлцэх вэ

УИХ-ын энэ долоо хоногт хэлэлцэх ажлын хэсэг, түр хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг танилцуулж байна. 

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

 11 дүгээр сарын 17-ны Мягмар гарагт:  

  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас /цахим хэлбэрээр/;

 ХОЁР.ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН:

 11 дүгээр сарын 18-ны Лхагва гарагт: 

 1.Түр хорооны хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/ 12.00 цагаас “Их хуралдай” танхимд:

 Хэлэлцэх асуудал:

  • Цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл.

 ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

 11 дүгээр сарын 19, 20-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас /Нэгдсэн хуралдааны ирцийн бүртгэл дуусч, бэлтгэл хангагдмагц цахим хуралдаан эхэлнэ/: 

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     66    0