Нөөцийн махыг 237 хүнсний дэлгүүрээр борлуулна

Маргаашаас нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 237 дэлгүүрээр буюу нэг хороонд 1-2 дэлгүүр байхаар тооцон борлуулж эхэлнэ.

 

Өнөөдрийн байдлаар, нийслэлд махны өргөтгөсөн худалдаагаар эхний ээлжинд 15 цэгт 200 тонн махыг гулуузаар болон жижиглэнгээр борлуулж байна. Нэг кг хонины махыг 6700 төгрөгөөр, үхрийн махыг 7700 төгрөгөөр худалдаалж байна. Нөөцийн мах борлуулах цэг цөөн, иргэдийн хөдөлгөөн их байгаагаас халдвар хамгааллын дэглэм алдагдаж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тиймээс УОК, ХХААХҮЯ-наас нөөцийн мах борлуулах цэгийг нэмж хүнсний дэлгүүрүүдээр тараах шийдвэр гаргасан байна. 

 

Улаанбаатар хотод ердийн үед өдөрт дунджаар 110-130 орчим тонн мах нийлүүлдэг. Тэгвэл хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотой өдөрт 350-470 орчим тонн мах нийслэлд нийлүүлж буйг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өчигдөр Засгийн газрын мэдээллийн үеэр онцолсон. Тэрбээр, "Иргэддээ хандаж хэлэхэд, мах, хүнсний нөөц хангалттай байгаа. Бүх супермаркет, худалдааны төв ажиллаж байна. Иймд иргэдээ битгий сандарч үймээчээ гэж хүсмээр байна. Нөөцийн хувьд хөл хорио тогтоосон 14 хоногт мах, хүнс хангалттай хэмжээнд бий" хэмээв.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     55    0