Манай улсад Чингис нэртэй 641, Тэмүүжин нэртэй 7790 хүн бий

Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2020 оны 11-р сарын 16-ны өдрийн 09:55 цагийн байдлаар "ЧИНГИС" гэсэн нэртэй 641, "ТЭМҮҮЖИН" гэсэн нэртэй 7,790 хүн байна.

Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, "Монгол бахархал"-ын өдөр.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон Шинжлэх ухааны академийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархал"-ын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсны дагуу өнөөдөр энэ өдөр тохиож байгаа юм.

Үндэсний статистикийн хорооны Сонирхолтой статистик дэд цэсэнд байрлах Нэрийн статистикээс шүүж үзвэл

  • 2010 онд 17
  • 2011 нд 30
  • 2012 онд 40
  • 2013 онд 29
  • 2014 онд 21
  • 2015 онд 30
  • 2016 онд 25
  • 2017 онд 15
  • 2018 онд 29
  • 2019 онд 15
  • 2020 оны 11 сарын 16-ны байдлаар 13 хүн Чингис нэртэй.

Харин Тэмүүжин гэдэг нэртэй

  • 2010 онд 352
  • 2011 нд 357
  • 2012 онд 377
  • 2013 онд 402
  • 2014 онд 378
  • 2015 онд 331
  • 2016 онд 285
  • 2017 онд 257
  • 2018 онд 283
  • 2019 онд 203
  • 2020 оны 11 сарын 16-ны байдлаар 132 хүн бүртгэлтэй байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     116    1