Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын хэрэгцээнд 200 сая төгрөгөөр архи, согтууруулах ундааны зүйл авах тендер зарлажээ.

Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэртэй холбоотой томоохон мэдээллүүд олны гайхшруулаад байгаа биллэ. Гэтэл саяхан бас нэг байж боломгүй худалдан авах ажиллагаа зарласныг Шилэн Цогоо өөрийн твиттер хуудсаар дамжуулан мэдээлжээ.

Энэ удаад Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын хэрэгцээнд 205,168,000₮ Hennessy, XO, VSOP гэх мэт гадаадын үнэтэй виски, архи дарс бусад төрлийн шилэн савалгаатай согтуурах ундааг 464 ширхэгийг авах тендер зарласан олныг гайхшруулж сошиал орчинд чих дэлсэж эхэллээ. Үнэхээр тийм тендер зарласан уу гээд ороод хархад зарлагдсан дөтийгүй бүх зүйлийг тоо ёсоор оруулсан байна. Дэлгэрэнгүй: https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1589517426116 харж болно. 

Монгол улсын Засгийн газар "Ковид-19" цар тахлийн үед эдийн засгийн хүндхэн нөхцөлд ороод байгаа үүнийг дагаад иргэдийн амьдралд хүндхэн тусч олон бизнесүүд хаалгаа барьсаар байгаа. Гэтэл засгийн газрын бүсээ чангалж буй энэ хүнд үед У.Хүрэлсүхийн удирдлага дор ажиллаж буй түшээд нь төрийн мөнгөнд хайр гамгүй хандаж байгаа олон баримтууд гараад байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн сүхний иш өөрийн засаглалын үед ингэж мохно гэж огтхон санаагүй ард түмэн хэндээ хандаж шудрага үнэнийг нэхэх билээ. Ерөнхий сайдаа таны өнөөх шудрага үнэн тэгээд энэ үү! Хариуцлага тооцохгүй юу. 

Ц.Бат 

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     443    0