Соёл, урлагийн салбар дахь “шинэ” дарга, шинэ өнгө

Сүүлийн үед Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг “Соёл, Урлагийн Газар” “Соёлын Яам”-наас дутахааргүй хөл хөдөлгөөн ихтэй, ажил ундарсан газар болоод байгаа бололтой.

Учир нь тус газрын даргаар нэг сарын өмнө “Засгийн Газар”-ийн хуралдаанаас дэмжигдэн, томилогдож, ажилдаа шууд орсон Сэтгэл судлалын доктор Цэнд-Аюушийн Нацагдолгор хэмээх МАН-ын Бага Хурлын гишүүн, НАМЭХ-ны дэд Ерөнхийлөгч сонгуульт ажилтай “хүчтэй” эмэгтэй  ирсэнтэй холбоотой аж.

Тэрээр МАН-ын бусад эмэгтэйчүүд шиг “гэрийн тоон”-оор бус намын болон эмэгтэйчүүдийн байгууллагын бүхий л анхан шатнаас нь “субботник”-ийг нь халширч, цуцахгүй тууштай хийж, өнөөгийн өндөрлөгт хүрч чадсан, улс төрийн хүрээнийхэндээ хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн цөөн улс төрч эмэгтэйчүүдийн нэг гэдгээрээ хэвлэл мэдээлэл болоод олон нийтийн анхаарлын төвд ороод байна.

No description available.

Өнгөрсөн долоо хоногт гэхэд л соёл, урлагийн салбарын зарим Удирдлагууд болох МЗЭ, МҮОНРТ-ийн төлөөллүүд “шинэ” даргад хүндэтгэл үзүүлэн бараалхаж, цаашид олон талд хүрээнд хэрхэн хамтран ажиллах асуудлаар өргөн  хүрээнд санал бодлоо нээлттэй солилцон, ярилцсан байна.

Соёл, урлагийн салбарт шинэ өнгө, шинэ салхи сэвэлзлээ.

No description available.

Эх сурвалж: hardnews.mn

 

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     101    0