Мексик улсад энэ он гарсаар дөрөв дэх сэтгүүлч зэрлэгээр алагджээ

Гэмт хэргийн талаар нийтлэл бичдэг сэтгүүлчийн толгойгүй цогцос олдсон тухай Мексикийн хэвлэлүүд Лхагва гарагт мэдээлжээ.

Хохирогч 44 настай Хулио Валдивиа нь тус улсын гэмт хэрэг, хүчирхийллээрээ алдартай баруун эргийн Веракруз мужид гардаг “Diario El Mundo” сонины сэтгүүлч юм байна.

Төмөр замын ойролцоо газраас олдсон сэтгүүлчийн цогцосноос толгойг нь тасдсан байсан ба тамлан зовоосон шинж тэмдэг илэрсэн гэнэ.

Мексик нь сэтгүүлчдэд хамгийн аюултай улсад тооцогддог. Энэ он гарсаар дөрөв дэх сэтгүүлч ийнхүү бусдын гарт алагдсан байна.

2019 онд дэлхий даяар алагдсан нийт сэтгүүлчдийн тал нь Мексик улсад оногдож байсныг “Committee to Protect Journalists” байгууллагаас гаргасан тоо баримт харуулжээ.

 

Эх сурвалж: Reuters

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     269    0