СТАТИСТИК: Энэ хичээлийн жилд 75 мянга гаруй зургаан настнууд сургуулийн босго алхана

Хүн амын хэтийн тооцооллыг харгалзвал энэ жил зургаан настай 75 мянга 886 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид элсэнэ.  Харин өнгөрсөн жил буюу 2019-2020 оны хичээлийн шинэ жилд 76 мянга 892 хүүхэд  нэгдүгээр ангид элсэж байв.

Мөн 2019-2020 оны хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 640 мянга гаруй сурагч, 32085 багштайгаар  ерөнхий боловсролын 820 сургууль үйл ажиллагаагаа явуулжээ. Гэхдээ Ковид-19 цар тахлын улмаас сурагчид 165 өдөр хичээллэхээс ердөө 85 өдөр нь танхимаар хичээллэн үлдсэн хугацаанд теле хичээл үзсэн. 

Түүнээс гадна цар тахалтай холбоотойгоор есдүгээр сарын 1-нээс эхэлж ерөнхий боловсролын сургуулиуд долоо хоногт гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээллэх түр журам гаргасан. Энэхүү түр журам нь аймгуудын сургууль есдүгээр сарын 14-нийг хүртэл,  нийслэлийн сургуулиудад есдүгээр сарын 21-нийг хүртэл үргэлжилж түүнээс цааш хэвийн горимоор буюу өдөр бүр танхимаар хичээллэх юм. 

Сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын салбарын 2008-2019 он хүртэлх зарим тоон мэдээллийг графикаар хүргэе. 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

Хүн амын хэтийн тооцооноос гаргасан 1-р ангид элсэх 6 настай хүүхдийн тооХүн амын хэтийн тооцооноос гаргасан 1-р ангид элсэх 6 настай хүүхдийн тоо

ЕБС-ийн 1-р ангид элсэгчдийн тооЕБС-ийн 1-р ангид элсэгчдийн тоо

Ерөнхий боловсролын сургуулийн тоо болон сурагчдын тооЕрөнхий боловсролын сургуулийн тоо болон сурагчдын тоо

Улсын болон хувийн дунд сургуулийн тооУлсын болон хувийн дунд сургуулийн тоо

Ерөнхий боловсролын сургуулийн үндсэн багш нарын тооЕрөнхий боловсролын сургуулийн үндсэн багш нарын тоо


ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 199,181 ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАНА

Өнгөрсөн хичээлийн жилд цэцэрлэгт 263 мянга 333 хүүхэд хамрагдаж, 8068 багш ажиллажээ.  Мөн улсын хэмжээнд улсын болон хувийн 1439 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулжээ. 

Харин энэ жил улсын хэмжээнд 3-5 насны 232.435 хүүхэд байгаагаас 2020-2021 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд наймдугаар сарын 21-ны өдрийн байдлаар нийт 1449 цэцэрлэгт 199,181 хүүхэд буюу нийт хүүхдийн 85,7 хувийг цэцэрлэгт хамруулахаар байна гэж БШУЯ-наас мэдээллэсэн. 

Цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн тооЦэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн тоо

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгүүдийн тооУлсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгүүдийн тоо

Цэцэрлэгийн үндсэн багш нарын тооЦэцэрлэгийн үндсэн багш нарын тоо

Тоон мэдээллийн эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     120    0