Өнөөдөр АНУ-ын Сиатл руу тусгай үүргийн нислэг үйлдэнэ

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарын шийдвэрээр өнөөдөр АНУ-ын Сиатл хот руу тусгай үүргийн нэмэлт нислэг хийхээр болсон билээ. Наймдугаар 17 удаагийн тусгай үүргийн нислэгээр 4000 гаруй иргэнээ татан аваад байгаа юм. Харин есдүгээр сард нийт долоон чиглэлд 12 удаагийн нислэг үйлдэж 3120 иргэнээ авч ирэхээр төлөвлөсөн талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлсэн. 

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     141    0