Монгол, Филиппинд томуугийн вакцин нийлүүлнэ

Бразилын тэргүүлэх вакцин үйлдвэрлэгч "Butantan Institute" Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүсэлтээр Монгол, Филиппинд томуугийн 550 мянган тун вакцин нийлүүлэхээр болжээ.

“Сан-Паулу мужид байрладаг “Butantan Institute” лаборатори, судалгааны төв нь 119 жилийн түүхэндээ анх удаа эдгээр улс руу вакцин экспортлох гэж буй нь энэ юм” гэж Сан-Паулу мужийн захирагч Жоао Дориа мэдээлсэн байна.

Хэлэлцээрийн дагуу томуугийн 300 мянган тун вакциныг Монгол руу, үлдсэн 250 мянган тунг Филиппин рүү илгээх ажээ.

Латин Америкт вакцин үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг “Butantan Institute” нь Бразилын Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж томуугийн эсрэг жил тутмын кампанит ажилд зориулан 80 сая тун вакциныг үйлдвэрлээд байгаа юм. 

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     272    0