Хөшөөтийн уурхайг түшиглэн утаагүй түлшний үйлдвэр байгуулах санал гаргана

Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд нэгдэж "Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах" лобби бүлэг байгуулагдаж байгаа талаар мэдээлэл хийж байна. Тус лобби бүлэгт УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Бейсен, Б.Саранчимэг, Ш.Адьшаа, Ц.Цэрэнпунцаг нар багтаж буй юм. 

Тус лобби бүлэг нь баруун бүсийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах, цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчин тэр дундаа ховор ан амьтан ургамлыг хамгаалах, орон нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн тодорхой ажлуудыг хийж, эхний ээлжинд аймаг тус бүрд агаарын бохирдлыг өнөөгийн байгаа түвшнээс тодорхой хувиар бууруулахыг гол зорилгоо болгож байгаа аж.

Энэ зорилгынхоо хүрээнд Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн сайжруулсан утаагүй түлшний үйлдвэр байгуулах санаачилга гарган Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд оруулж УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа аж. 

"Баруун бүсийн аймгуудыг шахмал түлшээр хангах боломж бий гэсэн судалгааг холбогдох байгууллагатай хамтран хийсэн. Баруун хязгаарын агаарын бохирдол Улаанбаатар хотынхоос дутахааргүй болсонв Иймээс баруун бүсэд амьдарч буй хүмүүсийг ая тухтай амьдрах орчин хямд түлшээр хангахад гол чиглэлээ болгох үүднээс энэ лобби бүлгийг байгуулж байна" гэж гишүүд хэллээ. 

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     160    0