Д.Нямхүү: ХӨСҮТ-өөс хоёр оюутан эдгэрч гарлаа

Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн эсэх болон өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийгдсэн шинжилгээний хариуг зарлаж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Тавдугаар сарын 22-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 188 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй.

Тодруулбал,

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3
  • Дархан-Ууд аймагт тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ
  • Тандалтын зорилгоор 17 сорьц (Тандалтын сорьцыг Улсын Нэгдүгээр төв эмнэлэг болон Гуравдугаар эмнэлэг, дүүргүүдийн нэгдсэн эмнэлгээс цуглуулжээ)
  • Энхийн сахиулагч 113 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Дархан-Уул аймагт ачаа тээврийн 42 жолооч, аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 2 хүн нийт 44 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингэхэд коронавирус илрээгүй" гэв

Мөн өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр оюутан эдгэрч гарч байгааг тэрбээр дуулгалаа.Эдгэрч гарч буй оюутнууд 37 ба 39 хоног эмчлүүлж, эдгэрлээ. Тэднийг дараагийн шатны ажиглалтад шилжүүлэх юм. 

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     89    0