Шүүхээс Г.Солтаныг албадан ирүүлэхээр шийдвэрлэжээ

УИХ-ын гишүүн Г.Солтаныг албадан ирүүлэх захирамжийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Баасан гарагт  гаргаад дөрөв хонож байгаа юм байна.

Учир нь, тэрбээр хүүгийнхээ компанийн нэр дээр малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн санхүүжилт авсан байдаг. Гэвч зориулалтын бусаар ашигласан гэх үндэслэлээр шалгах явцад Г.Солтан нь ЖДҮХС-гаас авсан зээлээ эмчилгээндээ зарцуулсан гэж мэдүүлж байжээ.

Түүгээр зогсохгүй дээрх сангаас зээл авсан хүүгийн нь компани жижиг, дунд үйлдвэрээр бүртгүүлээгүй гэдгийг Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал УИХ-д оруулах үеэрээ танилцуулсан билээ.

Эх сурвалж: nertur.mn

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     108    0