Малчдын хүсэл МАНАН-гийн өмнө хүчгүйдэв

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших улс төрчдийн нэрс өнөөдрийн байдлаар эцэслэн тодорхой боллоо.

Улс төрийн намаас нэр дэвшихээр горилж байсан зарим нэг улс төрчид намынхаа босгыг давж чадалгүй, эхнээсээ бүдэрлээ.

Тухайлбал Дундговь аймагт АН-аас нэр дэвшихээр эртнээс горилж байсан улс төрчдийн нэг болох УИХ-ын гишүүн асан, ҮБХ-ны гишүүн Р.Эрдэнэбүрэнг нутгийн малчид нь дэмжиж, түүний өмнөөс 100 сая төгрөг хуримтлуулж, АН-ын дарга С.Эрдэнэд ёслол төгөлдөр гардуулж өгсөн байдаг.

Гэвч нутгийн малчдын хүсэл МАНАН-ийн эсрэг хүчгүйдэж, эцсийн мөчид дэмжлэг авч чадалгүй хасагдлаа.

Ганц энэ гэлтгүй сүүлийн торгон мөчид АН-аас нэр дэвших нь тодорхой байсан олон залуучууд, улс төрчдийг нэр дэвших жагсаалтаас хасаж, гомдоож нүүр бурууллаа.

АН-ын гэнэтийн иймэрхүү шийдвэрүүд таамаглаагүй савлагаануудыг улс төрд бий болголоо хэмээн улс төр судлаачид, Ажиглагч нар бичиж байна.

Р.Эрдэнэбүрэнгийн хувьд Дундговь нутагтаа сүүлийн 5 жил малчидруу болон сум орон нутгийн хөгжил рүү хандсан их бүтээн байгуулалтын ажлыг бодиттой хийж чадсан нутагтаа элэгтэй цөөн залуу улс төрчдийн нэг ажээ.

 

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     989    0