ОХУ-ын Боловсролын яам коронавирусийн халдвартай байгаа үед гадаадын оюутнуудыг дотуур байрнаас нь албадан гаргахгүй байх чиглэл өгчээ

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам коронавирусийн халдварын дэгдэлтийн үед ОХУ-д үлдэж, хичээл сургуулиа үргэлжлүүлэх шийдвэр гаргасан гадаадын оюутнуудыг дотуур байрнаас нь албадан гаргах үйлдлийг хийхгүй байхыг их дээд сургуулиудад чиглэл болгожээ.

Энэ тухай шийдвэрийг ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасныг тус улсад суугаа Дипломат төлөөлөгчдийн газруудад өнөөдөр ноот бичгээр мэдэгдсэн болно гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     77    0